Тамхины хайрцаг дээр аймшигт зураг тавихыг болиулах хэрэгтэй гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

Вашингтоны давж заалдах шатны Шүүх төр засгийг тамхи үйлдвэрлэгч компаниудын эрх ашигт халдсан хэрэгт буруутгалаа. Эрх баригчид тамхины хайрцган дээр “Хортой” гэсэн бичигний оронд янз бүрийн аймшигт зураг тавихыг үйлдвэрлэгч компаниас шаардахаа болих ёстой гэж гэж Шүүх үзжээ. “Энэ бол тамхичдын сэтгэл зүй рүү хийж буй маш аймшигтай, ёс зүйгүй довтолгоо юм. Эдгээр аймшигт зургийг хараад хүнд тамхинаас гаръя гэхээсээ илүү айдас төрдөг нь илэрхий” гэж уг шийдвэрийг гаргасан шүүгч Женис Рожер Браун хэлсэн байна.

АНУ-ын эрх баригчид дэлхийн нийтийн жишгээр тамхичдын сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор “Тамхи хөнөөлт эд” гэсэн утга бүхий бичгийг тамхины хайрцган дээр бичдэг байсан билээ. Гэвч эдгээр үгс Үгийн эрх чөлөөг зөрчиж байгаа учир үг бичихээ больж, оронд нь тамхинаас хордсон эд эрхтэн, хүний бие цогцсын зургийг тавих журмыг мөрдүүлэхээр болоод байжээ. Харин Шүүхийн шийдвэр гарснаар энэ журам хэрэгжих эсэх нь бүрхэг болж байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүл хүн(121.53.57.194) 2017 оны 03 сарын 25

Тамхины хорын нэмэгдүүлбэл тамхичид хурдан үхэж бусдад гай болох нь багасах байх. :)]

0  |  0
ррр(103.229.121.184) 2017 оны 03 сарын 24

балиар зураг тавихаа болио, харин хоорхон хуухэн, бэлэг эрхтэний зураг тавибал гоё

0  |  0
зочин(103.26.194.113) 2017 оны 03 сарын 24

Тамхины монополиуд хор үйлдвэрлэж байх хэрэг юун. Зураг тавих нь зөв. АНУ-ын шүүхийн шийдвэр зөв гэх эд эргэлздэг шүү. Тамхийг дэмжинэ, ижил хүйстнийг дэмжинэ. Хүн төрөлхтний ийм гаж явдлыг дэмждэг нийгэм улс бол сайны шинж биш. Хэдэн монополийн эрх ашиг цаана нь бий.

0  |  0
Зөв (66.181.181.247) 2017 оны 03 сарын 24

Зөв

0  |  0
Хөх Монгол(202.179.27.56) 2017 оны 03 сарын 24

Зөв шийдвэр байна. Манайхан үхсэн хүүхэд, хужаа авгай эдээт элэг гээд л заваарсан зурагтай байдагийг болиолмаар юм. Хэн ч ТАМХИ муу гэдгийг мэднэ шүү дээ.

0  |  0
Top