“Үдийн цай”-ны хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулжээ

2017 оны 03 сарын 24

Өнөөдөр НМХГ-ын сургалтын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өглөө. Тус шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг 6 байгууллага хамтран явуулсан байна. Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургууль хамрагджээ.

1. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна.
2.Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчиж байна. 
3. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй байна. 
4. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top