Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийг Л.Энхболд ахалж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

 УИХ-аар гурван ч удаа ороод буцсан Казиногийн тухай хуулийн төслийг дахин хэлэлцэх товтой байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд казино байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулсан.

Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ирэх намрын чуулганаар хуралдуулах байх гэсэн таамаг байна.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(202.70.46.212) 2017 оны 03 сарын 24

Nyamka ahaar hiilgehui de

0  |  0
zochin(202.9.43.222) 2017 оны 03 сарын 24

Ene hun kazinod orj uzsen boluu.itgel muutai l hun bna da

0  |  0
зоччин(103.10.20.58) 2017 оны 03 сарын 24

энэ хүн чадах уу,???????????

0  |  0
Top