Цаг урагшлаагүй тул шаардлагатай бол утасны цагаа хойшлуулаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Монгол Улсын Засгийн Газар "Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 82-р тогтоол"-ыг хүчингүй болгосон билээ.

Үүнтэй холбоотой нийтлэг ашигладаг гар утас, тоног төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгчийн үйлдлийн системтэй холбоотой цагийн тохиргоо өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та өөрийн цаг болон цагийн тохиргоотой бүхий л тоног төхөөрөмжүүдээ 03/25-ны өглөө шалгаж, шаардлагатай бол гараар тохируулаарай.  Жишээ нь таны утасны цаг 09:00 цаг зааж байвал /утас болон төхөөрөмж тань автомат тохируулгатай тохиолдолд/ цагийг нэг цагаар хойшлуулж 08:00 цаг болгох юм.

 

ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ТОХИРГОО ХИЙХ ЗААВАР
iOS Settings -> General -> Date & time -> Set automatically -> off ->  Цагаа тохируулах
Android OS Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цаг тохируулах
Huawei загварын Android OS Menu -> Settings -> Advanced settings -> Date&Time -> Automatic date&time off -> Set the time -> Цагаа тохируулах
Windows mobile OS Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цагаа тохируулах
Blackberry OS Menu -> Setup -> Date & time -> Update time - Manually -> Цагаа тохируулах
Symbian OS (Nokia болон бусад товчлууртай утас) - Nokia Menu >Settings >Time settings >Auto update of date & Time > off > Clock > Set the time - Цагаа тохируулах
Mac OS Apple menu >System Preferences >Date & Time >Set date and time manually  - Цагаа тохируулах

 

Цаг тохиргооны зааврыг mobicom.mn-с авав.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ бат(202.179.27.138) 2017 оны 03 сарын 27

Энэ залхуу нам хийх ажил н байхгүй болохоор цаг урагшлуулсангүй унтаа хүмүүсийг улам унтуулах урагшгүй үйлдэл хийх хэрэг юу байна. Монгол хүмүүс эрт босвол нэгийг үздэг гэдэг . Ийм ухаангүй үйлдэлээр юу хийж юу харуулах гээд байгаа юм.Германий тийм хууль ийм соел гэж яридаг мөртлөө энгийн ийм зүйлийг дутуу орихох юм

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 03 сарын 26

Ardiin nam sumtai garuud delhii niitees ontsgoiroh gej solioroh ymdaa

0  |  0
Top