Ж.Эрдэнэбат: Говь-Алтай аймагт энэ онд 285 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

2017 оны 03 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийн иргэдтэй  уулзах үеэрээ тус аймагт  энэ онд томоохон бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэснийг хэллээ.

Баянхонгор- Говь-Алтай чиглэлийн 253 км хатуу хучилттай автозам, Тайшир сумаас Алтай сум хүртэл ус дамжуулах 50 гаруй км ган хоолой  татах зэрэг барилгын ажлыг энэ онд гүйцэтгэж ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтад 285 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг Австралийн Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж хэллээ. 

Алтай хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, “Алт -2” хөтөлбөрт бичил уурхайчдыг хамруулах, ундны цэвэр усны эх үүсвэрийг шийдвэрлэж өгөх, аймгийн төвийн оршин суугчдын дулаан хангамжийн болон хэрэглээний усны төлбөрийг бууруулах зэрэг санал, хүсэлтийг тус аймгийн иргэд Ерөнхий сайдад тавьж байлаа. 

Говь-Алтай аймагт тулгамдсан асуудлын нэг бол ундны цэвэр ус. Энэ асуудлыг Австралийн Засгийн газартай хамтран шийдвэрлэхээр болсонд иргэд талархаж буйгаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэрэнхүү(202.9.43.23) 2017 оны 03 сарын 25

Ерөнхий сайдад уугуул иргэний хувьд их баярласнаа илэрхийлье Ажилд нь их амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
Top