Автобусны мөнгөний хайрцагт КАНОНДСОН мөнгө хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт картаар үйлчлүүлээд багагүй удаж байгаа хэдий ч  Нийслэлийн нийт зорчигчдын 37 хувь нь картаар, 63 хувь нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байна. Сүүлийн үед карт хэрэглэгчдийн тоо буурч бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө хийж үйлчлүүлэх нь  их болжээ. Ингэхдээ иргэд бэлэн  мөнгөний хайрцагт төлбөрөө хийхдээ дутуу хийх, уранхай мөнгө хийх, канондсан мөнгө хүртэл хийдэг болсон нь нийтийн тээврийн өдрийн орлого 23 хувийн алдагдалд хүрч үүнээс болж автобус компаниуд багагүй хохирол амсах болсон байна.

Иймд "Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусанд суурилагдсан мөнгөний хайрцгийг хураахаар болсон" тухай  “Улаанбаатар смарт карт” ХХК мэдэгдлээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэд ирэх дөрөвдүгээр сарын 1­ний бямба гаригаас эхлэн автобус, тролейбусаар зорчигчид зөвхөн смарт картаар зорчих юм байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 86 чиглэлд 929 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг аж.

Картын хэрэглээнд бүрэн шилжсэний дараа нийтийн тээврийн хяналтыг эрчимжүүлэх ажлыг шат дараалалтай авахаар болжээ. Хэрэв шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх арга хэмжээ авах юм байна.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Ирэх сарын 1­ээс зөвхөн картаар үйлчлэхээр болсон учраас “Улаанбаатар смарт карт” ХХК­иас шинээр карт авах төлбөрийг 50 хувь хямдруулжээ. Мөн “Хаан” банк, “Юнител” зэрэг компаниудтай хамтран ажиллаж, картын шинэ систем нэвтрүүлжээ.

 Тус компаниас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгийн үнээр худалдаж авах боломжтой.

Нийслэлийн нийтийн тээврээр зорчиход зөвхөн картаар үйлчлүүлж байгаа энэ тохиололд орон нутгийн иргэд хэрхэн зорчих вэ гэсэн асуулт гарна. Тэгвэл  орон нутгийн зорчигчид түр карт худалдаж авах аж.  Тодруулбал,  орон нутгийн иргэд нийслэлд түр ирж байгаа бол тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК­ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч,  өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч 3600 төгрөгөө  авах боломжтой гэнэ.

Цаашид нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бүх зорчигчдыг картаар үйлчлүүлэх боломжийг олгохын тулд карт худалдаж аваагүй иргэдийг картжуулах ажлыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байгаа гэдийг Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас мэдээллээ. 

Б.АЛТЖИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa Ganaa(202.70.46.220) 2017 оны 03 сарын 26

Oyutnuud haanaas yaj kart awah yum bol

0  |  0
иргэн(150.129.141.56) 2017 оны 03 сарын 26

Ээ хөөрхий,хулгайч жолооч,хуйвалдагч хянагч нарын орлого хаагдаваа

0  |  0
Darga(202.9.41.237) 2017 оны 03 сарын 25

Damjin suukh ERXiig khasaj baigaa Neg unshuulaad neg l suuna

0  |  0
zochin(202.70.46.208) 2017 оны 03 сарын 25

1 buudal ywaad buuhad 500 g 20-30 buudal ywaad buuhad bas 500 arai l ih zorvvtei bgn bishvv 1 buudal ywaad buuwal 200 ch ymuu tegj boldoggvi ym baihdaa

0  |  0
Zochin(66.181.160.43) 2017 оны 03 сарын 25

1-2 buudal ywax bol shatn shd xaxa

0  |  0
Zochin (202.70.46.207) 2017 оны 03 сарын 25

Zuv l shiidver bn. Olon yanziin songolttoi harin ayataihan um bishuu. Udurt 3-s deesh avtobusaar yavdag hund 25000 nh harinch ashigtai um bishuu

0  |  0
zochin(66.181.184.225) 2017 оны 03 сарын 25

ER NI MANAY MONGOLCHUUD IKH KHOGIIN ZANTAY < UURSDIIGUU KHUURSAN LALARUUD SHUU DEE

0  |  0
Zochin(66.181.190.250) 2017 оны 03 сарын 25

Зөв байнаа дэмжиж байна зальтай муухай хүмүүст боломж олгож болохгуй.

0  |  0
Top