Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хамтран, Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Өрхийн амьжиргааны түвшинг оновчтой тогтоосноор төрөөс үзүүлэх аливаа үйлчилгээ, нийгмийн хамгаалал, Засгийн газрын болон олон улсын тусламж дэмжлэг гээд бүхий л хөтөлбөрт тухайн өрх, хүн амыг жигд хүртээмжтэй хамруулах нөхцөл бүрдэх учиртай. 

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 29-­нөөс амьжиргааны түвшинг тогтоох судалгааг айл өрхүүдээр явж хийх гаргахаар болжээ.

Амьжиргааны түвшинг тогтоох энэхүү судалгаанд ард иргэдийг үнэн зөв мэдээлэл өгөхийг албаныхан хүсэж байгаа юм.   Буруу судалгааг өгснөөр судалгаа үнэн бодитой гарахад хүндрэлтэй болдог. Тухайлбал, өмнө хийсэн судалгаанд зарим иргэн 2­3 байртай хэрнээ бусдын байранд түрээс төлж амьдардаг, ажилгүй гэх зэрэг  буруу мэдээлэл өгч байжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ММ(207.244.77.53) 2017 оны 03 сарын 26

ЦААСНЫ ГАРЗ ДӨӨ

0  |  0
n.batminh(27.123.214.103) 2017 оны 03 сарын 25

Shudargaar burtgeerei y haljiin gazraas hun gomiloh hdtegtei shuu

0  |  0
d.altamnavch(27.123.214.103) 2017 оны 03 сарын 25

Zov unen err ni todorhoiloh hrregtei yalanguya hesgiin darga nar oort taalagsan hunee oruuldagiig boliulah jeregtei

0  |  0
Top