Эмэн дээр бичигдсэн тоо ямар утгатай болохыг мэдэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Ууж байгаа эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай болохыг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр тоо нь шээсний өнгө хувиргана, нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй, эмийг галаас хол хадгална, хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэх мэтээр анхааруулдаг байна.

 Эм уухын өмнө эм дээр бичигдсэн тоог ажиглаж зааврын дагуу хэрэглэх нь үр днтэй юм. 

Эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай болохыг эндээс харна уу?

1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.

2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ.

3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.

4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.

5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.

6. Уг эм шээсний өнгө хувиргана.

7. Эмийг галаас хол хадгална.

8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.

9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.

10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.

11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.

12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.

13. Багаар түрхэх, дусаах

14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.

15. Ууж хэрэглэж болохгүй.

16. Тодорхой хугацааны дараа хэрэглэж болно

17. Уг эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус ууна.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.49) 2017 оны 03 сарын 25

Haana ni ene too bichigdsen baidag be. Hed heden em uzlee. Medegdeh um alga

0  |  0
Top