Нууранд сэлж байхад аянга буух нь аюултай юу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Тийм ээ. Гэхдээ сэлж байгаа нуурын усны бүтцээс их зүйл хамаарна. Усанд буусан аянгын цахилгаан гүйдэл тал, тал тийшээ харилцан адилгүй зайд тархдаг. Гэхдээ ерөнхийдөө аянга буусан цэгт 10 метрээс ойр байх юм бол үхлийн аюултай гэж үздэг байна. Түүнээс гадна нуурын усны цахилгаан дамжуулах чадвар хүний биеэс бага байх тусмаа хөнөөл ихтэй байдаг аж. Харин загасны хувьд, аянганы аюул нь цахилгаан гүйдэл биш, дуу чимээ юм. Дундаж хүчтэй аянга нуур, далайд буухдаа усанд 240 децибиллийн чимээ үүсгэдэг байна. Энэ нь загасны хувьд яг л дэлбэрэлт шиг нөлөөлдөг ажээ. Аянга буусан газрын ойролцоо байсан загас 10, түүнээс илүү гүнд байсан ч үхэх магадлал өндөр юм.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top