Архичдад цалин өгөхөөс гадна шар айраг, тамхиар хангана

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Голландын нийслэл Амстердпам хотын захиргаа нутгийнхаа архичдыг ажлаар хангаж, цалин олгохоос гадна хэрэгцээнийх нь шар айраг, тамхийг өгч байхаар болжээ. Ингэснээр гудамж талбайд гардаг гэмт хэрэг буурна гэж найдаж байгаа юм байна.

Амстердамд байх Оостерпарк хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо оршин суугчид амьдарч байгаа орчиндоо аль эртнээс л сэтгэл хангалуун бус байдаг байжээ. Учир нь уг цэцэрлэгт хүрээлэн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар гэхээсээ илүү архичдын үүр уурхай болоод байсан аж. Архичид цэцэрлэгт хүрээлэнгийн аятай газар бүхнийг эзэгнэн, архины мөнгө олохын тулд жижиг гэмт хэргийг байнга өдүүлдэг байсан юм байна. Иргэдээ гэмт халдлагаас хамгаалахыг хүссэн хотын удирдлага архичдыг ажлаар хангаж, хэрэгцээнийх нь шар айргаар хангаж байх ажлыг эхлүүлжээ.

Тэдэнд хаалгачийн ажил санал болгож байгаа бөгөөд өдрийн 10 еврогийн цалин олгох юм. Мөн өдөрт тал хайрцаг тамхи, таван шил шар айраг өгөхөөр болжээ. Ингэхдээ эхний хоёр шилийг нь өглөө, хоёрыг нь өдрийн хооллонд дээр, нэгийг нь орой өгөхөөр зохицуулсан байна. Ингэснээр Остерсунд хавийн архичид бүгд алга болжээ. Тэд өмнө нь өдөржингээ гудамжаар сэлгүүцэж, хэрэгтэй шингэнээ худалдаж авах мөнгө хайдаг байсан бол одоо шар айраг уухын тулд хол явах хэрэггүй болсон байна. Мөн архинаас ч гарч байгаа ажээ.

Хөтөлбөрт хамрагдсан нэгэн хүн ажилд орсноор архи хэрэглэх нь багасч байгаа гэж өгүүлсэн байна. Учир нь, цалин авч байгаадаа ч биш, ажил хийж нийгэмшихийнхээ хэрээр амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж байгаа гэнэ. 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонирхолтой л юм(202.21.100.210) 2017 оны 03 сарын 27

Нээрээ Монголын Архичдын Намын /МАНгар/-ууд бүгд мэргэжилгүй ч албан тушаал, эрх мэдэлтэй болцын байна шүү

0  |  0
NO PROBLEM(202.179.23.229) 2017 оны 03 сарын 27

TENDHIIN ARHICHID CHINI BOLOVSON ARHICHID BAIHGUYUDAA MANUUDAA

0  |  0
ярдаг морь(202.179.31.242) 2017 оны 03 сарын 27

төрийн бодлого гэж иймэрхүү байдаг юм.манай хэдэн малууд бол хориглоно, торгоно,барина,шиитгэнэ гэхээс өөр юм мэдэхгүй.бүүр сүүлдээ идэх хоол түлэх түлэйгүй хүнийг хүртэл түлээ авах мөнгөгүй учираас торгоно гэж байхавдээ

0  |  0
ярдаг морь(202.179.31.242) 2017 оны 03 сарын 27

төрийн бодлого гэж иймэрхүү байдаг юм.манай хэдэн малууд бол хориглоно, торгоно,барина,шиитгэнэ гэхээс өөр юм мэдэхгүй.бүүр сүүлдээ идэх хоол түлэх түлэйгүй хүнийг хүртэл түлээ авах мөнгөгүй учираас торгоно гэж байхавдээ

0  |  0
Top