Эрх баригчдад итгэх итгэл алдарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Засгийн газрын явуулж буй бодлого үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа нь саяхан хийсэн судалгаагаар харагдлаа. Оролцсон таван хүн тутмын дөрөв нь буюу 82 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг “муу” буюу “маш муу” гэж дүгнэжээ. Уг нь жилийн өмнөх судалгаанд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл дүүрэн байсан аж. Харамсалтай нь эрх баригчдын шийдвэр болгон амлалтаасаа зөрж, ард түмний амьдралд хүнд тусч байгааг өгүүлсэн байна. Түүнчлэн авлига, агаарын бохирдол, гадаад өрийн асуудалд санаа зовних болсноо иргэд хэлсэн байна. Оролцогчдын 57 хувь нь төрдөө итгэх итгэлээ алдаж, “буруу замаар будаа тээж эхэлсэн” гэж хариулсан байна. Энэ янзаараа эрх баригчид ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх магадлалтай болоод байна. Өрсөлдөгч АН төдийгүй, эдийн засагчид, нийтлэлчид, ОУВС зэрэг олон субьект МАН-ын үйл ажиллагааг шүүмжлэх хандлагатай нь илт байгаа билээ.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.149) 2017 оны 03 сарын 28

AN-n gaig ushuu ih amsana. boloogui

0  |  0
Үнэн гарчээ(122.201.21.70) 2017 оны 03 сарын 27

МАН монголыг хөгжүүлж байгаагүй хөгжүүлэх ч үгүй ард түмний амьдрал дээшлэх үгүй

0  |  0
Үнэн худал(122.201.21.70) 2017 оны 03 сарын 27

Угаасаа л ард түмэн сонгоогүй л байхгүй юу наад сонгуулийн хар машиныг С. Баяр Оросын хакерчдаар хаеердуулж төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг нотлоод байгаа юм шүү дээ

0  |  0
Ариунсанаа(202.9.41.166) 2017 оны 03 сарын 27

Тэгээд яах юм авсанаасаа хойш гэж ярихад 35-40% бодит амьдарлыг унагаачихсан хүмүүст сайн онц энэ тэр гэж тавилтай биш. Эрхээ биш илүү харж билүү долоож явсан улсууд ойлгож эхлэж байгаа нь сайн гэхээс яахав.

0  |  0
Top