Монголын “Орхон говь”, “Шүрэн” УЦС-ын асуудлыг ОХУ-д хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах “Орхон говь” төсөл, Сэлэнгэ мөрөн дээр баригдах “Шүрэнгийн усан цахилгаан станц”-төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг хэлэлцүүлэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг ОХУ-д үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй талуудад зориулан  11 байршилд зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлгүүдийн талаарх зарыг  Буриадын өдөр тутмын сонин, телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр  албан ёсоор түгээхийн зэрэгцээ холбогдох цахим хуудсуудад  байршуулж, иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулжээ. Эхний хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  БНБУ-ын Хиагт дүүргийн Наушк хотод, удаах хэлэлцүүлгүүдийг Улаан-Үд хотод хийж, улмаар Тарвагатай дүүргийн төв, Баргузин дүүргийн Усть-Баргузин суурин, Прибайкальск дүүргийн Горячинск болон Турунтаево суурин, Кабанск дүүргийн төв, Джинск дүүргийн иргэдийг оролцуулан Селенгинск дүүргийн Гусиноозерск хот, түүнчлэн Северобайкальск дүүргийн Северо-Байкальск хот гэсэн нийт есөн байршилд зохион байгуулаад байгаа аж.

Дээрх хэлэлцүүлгүүдийг Дэлхийн банкны Хамгааллын бодлого болон ОХУ-ын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдох дүрэм журмыг харгалзан зохион байгуулж байгаа юм. Буриадын ард иргэд энэхүү хэлэлцүүлгүүдийн үеэр ажлын даалгаврын төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж  өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэн,  идэвхтэй оролцож  байна гэж Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Цаашид, 2017 оны гуравдугаар сарын 30--нд Северобайкальск дүүргийн Нижне-Ангарск, гуравдугаар сарын 31-ний өдөр Улаан-Үд хотод болох хаалтын хэлэлцүүлэг явагдсанаар  БНБУ-д зохион байгуулж буй олон нийтийн хэлэлцүүлгүүд өндөрлөх юм байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(202.179.23.101) 2017 оны 03 сарын 27

Монгол чинь одоо болтол оросын колони хэвээрээ юум уу

0  |  0
Бид нутагтаа эзэн(122.201.21.70) 2017 оны 03 сарын 27

Өөрийнхөө нутагт юугаа барьж байгуулахаа оросуудаас асуух албатай юм уу тийм л их санаа зовоод байгаа юм бол оросууд манайд цахилгаан үнэгүй нийлүүл тэгвэл харж үзэж болох юм гэсэн хариу өг

0  |  0
Zochin(103.212.117.80) 2017 оны 03 сарын 27

Ivanuud hujaa nart usaa zarj bval bid nar usan tsahilgaan stants barij blohgui yadag yum mgl oos vvseltei us ivanuudad hamaagui

0  |  0
Зочин(150.129.142.58) 2017 оны 03 сарын 27

Тэгвэл эрчим хүчний үнээ хямдруул

0  |  0
З(27.123.215.222) 2017 оны 03 сарын 27

Байгаль нуурд нөлөөл нь гээд байгаа бол усыг нь зарах аа болиочээ

0  |  0
Top