Монгол эмэгтэй нутаг нэгт бүсгүйгээ дайрч амийг нь хөнөөгөөд зугтжээ

2017 оны 03 сарын 27

БНСУ-ын Чежүд өчигдөр манай улсын иргэн болох 41 настай эмэгтэй автын осол хийгээд зугтжээ. Тэрбээр 35 настай нутаг нэгт бүсгүйнхээ амийг машинаар дайрч хохироосон байна. Одоогоор энэ хэрэг шалгалтын шатандаа яваа юм. Энэхүү мэдээллийг БНСУ-ын “NToday” сайт өнөөдөр мэдээллээ.

Чежү хотын цагдаагийн мэдээлснээр, “Өчигдөр 14 цаг 20 минут орчимд Seogwipo-ын ойролцоо уулзвар дээр осол гарсан. Хохирогч болох Монгол улсын иргэн 35 настай эмэгтэйн амийг зам дээр дайрч хөнөөсөн хэрэг гарлаа. Хэрэгтэн Монгол улсын иргэн байсан. Тэрбээр хэрэг үйлдээд зугтсан” гэжээ.

Тус хотын цагдаагийн хэлж буйгаар, “Сэжигтнийг тогтоохын тулд хяналтын камерийг шалган, баривчилж чдсан” гэлээ. Хэрэгтний хэлснээр, “Зам дээр ямар нэг зүйл дээр гарсан. Гэхдээ тэрийг хүн гэж мэдээгүй” гэж цагдаад хэлсэн байна.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.58.144.200) 2017 оны 03 сарын 28

Yaj bgn be Yu l bolood bndaa manaihaan end tend mongolchuudl ih hel am tataldag boljee yul bolood bndaa burhan min

0  |  0
Irgen(211.36.140.77) 2017 оны 03 сарын 27

Neg l nootoi so nariin hiisen ajil gujirdleg bndaa

0  |  0
irgen(103.57.95.171) 2017 оны 03 сарын 27

zahialagt allag baij magadgui

0  |  0
Zochin(223.38.62.237) 2017 оны 03 сарын 27

Novsh zugtaadag n yaj baigaan bol garj irj harchaad zugtaasan bnleeshdee mal hvvhnvvd ih bolj

0  |  0
Top