ЭЕШ-ийн нээлттэй өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

 Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 01-нд их дээд сургуульд элсэгчдэд зориулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөгийн үеэр элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөжээ.

Түүнчлэн энэ үеэр ЭЕШ-ын шалгалтын сорил даалгавар авч дүнг нь таницуулахаас гадна өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгчдэд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц тавих юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээж(115.187.88.2) 2017 оны 03 сарын 28

Хаана болох вэ? Тодорхой мэдээлэл тавиач

0  |  0
Top