Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял шийтгэнэ

2017 оны 03 сарын 28

Урин дулаан цагт танхай, дээрэм булаалт, хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг тул Цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг гаргаж байна.

Ялангуяа бага насны охидуудыг хүчирхийлэх, хүчиндэх гэмт хэрэг урин дулаан цагт их гардаг байна. Хичээлээс нь тарж явахад хүч хэрэглэх, мөн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчирхийлэх гэмт хэрэг гарсаар байдаг тул сэрэмжтэй бай.

Тэгвэл хүчирхийлэгч этгээдэд хуулийн байгууллагаас ямар ял оноодог вэ гэхээр одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан, эсвэл бага насны өөрөөр хэлбэл, 14 нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол 15-25 жилийн хорих ял оноох буюу цаазаар авах ялаар шийтгэнэ гэж заажээ.

Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн шинэ хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэгсдэд оноох ял шийтгэлийг илүү нарийвчлан заасан. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээс эхлээд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 2-20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
67(103.26.192.178) 2017 оны 04 сарын 01

nimgen palaaj dur husliig

0  |  0
зочин(66.181.182.76) 2017 оны 03 сарын 28

балчир хүүхэд хүчиндэж байгаа эрчүүдийг тайган болго, нэг бол цаазын ял өг. бузар муухай адгууснаас дор юмнуудыг

0  |  0
yu(202.21.117.178) 2017 оны 03 сарын 28

bas taigan bolgokh

0  |  0
Педофиль(103.26.193.22) 2017 оны 03 сарын 28

Педофиль гээд бур тусгай заалт оруулж чангалаж огмоор байна аа.

0  |  0
Дорж(103.229.121.53) 2017 оны 03 сарын 28

Дээр нь бага насны охидийг хуурч мэхлэж эд монго амлаж биеийг нь унлуулсэн зуучилал хийсэн тэдний биеийг унлуулсэн этгээдуудэд хатуу ял шийтгэл оногдуулах хэргттэй

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 03 сарын 28

адгууснаас доор амьтдыг тэгж тэжээх хэрэг юу байна.шууд цааш нь .....??????

0  |  0
Top