Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн баримтыг ил болгохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

“Шударга Монгол” ТББ-аас Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн шалгалт хийж, баримтуудыг ил болгох хүсэлтийг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газарт гаргах гэж байгаа тухайгаа хэвлэлийн хурлаар мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн төсөв, санхүүгийн холбогдолтой мэдээлэл нь төрийн нууцад хамаарах зүйл биш. Тиймээс Шилэн дансны тухай хуульд зааснаар “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамруулан мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн баримтуудыг ил болгож, олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгөх шаардлагатай гэж тэд үзжээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Г.Цэрэнтогтох “Хамгийн шударга гэж бодож байсан Ц.Нямдорж гишүүн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдгээ хүлээн зөвшөөрөөд байхад төр засгаас хяналт шалгалт хийж, ард түмний мөнгийг хэн хэрхэн завшсаныг ил зарлахгүй хэтэрхий удлаа. Төрд олон жил зүтгэсэн, биднийг ямар амьдрахыг шийдэж байдаг хүмүүс өөрсдөө төрийн мөнгийг хулгайлж, гадаадад оффшор дансанд нууж байгаа ийм шударга бус байдал гараад байхад хуулийнхан нь ч нүдэн балай, чихэн дүлий өнгөрч, ард иргэд нь ч хүлцэнгүй дорой байдалтай хүлээн зөвшөөрч байдаг ийм нийгэмд бид амьдарч байна. Бид өөрсдөө л тэмцэж, шударга ёсыг тогтоохгүй бол ард түмний төлөө дуугарах төрийн түшээ алга. Тиймээс бид энэ асуудлаар ямар нэг үр дүнд хүртлээ тэмцэнэ” гэдгээ илэрхийлсэн.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(182.160.3.154) 2017 оны 03 сарын 29

ZUB, ZALUUSAA... HUBI ZAYANIIHAA TULUU UURUSDUU TEMTSEHGUI BOL ENE 76 1 1 HUBALZUUD HEZEE CH ” HUDALAA” shuu

0  |  0
Зочин(150.129.140.206) 2017 оны 03 сарын 29

Маш зөв. Дэмжиж байна.

0  |  0
Top