Азийн “адгийн таван” улсын нэгт Монгол оржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

Монгол Улсын эдийн засаг арав гаруй жилийн дараа “мөхнө”

"The national interest" мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Үүнд Хойд Солонгос, Шинэ Гвиней, Азербайжан, Казакстан улсууд орсон байна. Нэгэн цагт “Азийн бар болно” хэмээн тунхаглаж байсан Монгол Улс айргийн тавд бүү хэл “адгийн” тавд орох болсон нь эмгэнэлтэй. Байгалийн баялгаас өөр эдийн засгаа өөд татах үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбар үгүй Монгол Улсыг Хятадын хараа, нөлөөнд хэт их орсныг дэлхий дахинаа сануулсаар байна. Уг нийтлэлд, “Монгол Улс түүхий эдийн ханш өндөр байх үед эдийн засаг нь хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7,8, 2015 онд 2,3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0,8 хувьтай тэнцэх төлөвтэй гэж Дэлхийн банкнаас мэдээлж байсан. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг” гэжээ.


Эх сурвалж: http://nationalinterest.org/feature/asias-5-worst-economies-2030-16989

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.247) 2017 оны 03 сарын 29

Дэлхийн банк гэдгийн цаана хаанахын мөнгө хүүлэгчид байдаг вэ ? Баялагтай улс орнууд дампуурч байвал тэдэнд сайн.

0  |  0
иргэн(202.21.115.82) 2017 оны 03 сарын 28

ДЭЛХИЙН БАНК , ОУВС ГЭСЭН ЛУЙВАРЧИДИЙН ҮГЭНД БИТГИЙ ИТГЭЦГЭЭ. ТЭД ДОЛЛАРЫН ЭЗДИЙН ГАР ХӨЛ , ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД. МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨӨ , ӨӨДРӨГ АМЬДАРЦГАА

0  |  0
МОНГОЛ(202.179.29.149) 2017 оны 03 сарын 28

ЭНД ТЭНД ЯНЗ БҮРИЙН НЭРТЭЙ ТӨВҮҮД БАЙЖ Л БАЙДАГ БИЗ ДЭЭ. ТЭД НАРТ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ БАЙГААД ХАРАСАЖ БАЙНА ДАА

0  |  0
Xaxa(103.26.195.1) 2017 оны 03 сарын 28

Xaxa tegu ltaarna

0  |  0
мгл(122.201.21.50) 2017 оны 03 сарын 28

Харин ч унах хэрэгтэй Тэгж байж дахин шинээр эмх цэгцтэй хөгжих болно Нэг юмыг сануулахад 10 үгтэй бухимдуулах өгүүлбэрээр улс нураадаг мэдээлэлийн дайны эринд амьдарч байна

0  |  0
mgl(81.65.208.42) 2017 оны 03 сарын 28

Garchigaa olj ogooroi hujaa min

0  |  0
irgen(202.179.27.130) 2017 оны 03 сарын 28

bayan hodood bolchvol harin ch zugeershtee,tsoloo duuduulaad l ..

0  |  0
Top