“Миний сайхан аав” дурсамжит ном гардуулах арга хэмжээ дөрөвдүгээр сард болно

2017 оны 03 сарын 28

Уулсын оройг ширтэж бодлоо бэлчээж налайсан

Уудам хорвоогийн жамыг хонгор үрдээ таниулсан

Хайрт аавынхаа алдрыг хан хорвоод бид мөнхөлнө хэмээн шүлгэлсэн “Миний сайхан аав” дурсамжит номын нэг боть хэвлэгдэн гарахдаа 108 эрхэм сайхан аавуудын дурсамж дурдатгал дуу шүлгийн хамтаар судар ном бүтдэг билээ. Аав хэмээх эрхэм хүмүүсийн бахархалт дурсамжуудыг шингээн бүтээж гардуулдаг тус номын долоо дахь боть ирэх дөрөвдүгээр сарын 28-нд захиалагч нарын гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү буянтай сайхан ном нь олон хүмүүсийн хайр хүндэтгэл дор бий болдог бөгөөд жил бүр уламжлал болгон гардгаараа онцлогтой юм. Тус номонд аавынхаа алдрыг мөнхлөхийг хүссэн хэн бүхэнд “Арвин судар” компанийн үүд хаалга үргэлж нээлттэй. Уншигч та дараах дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Аавуудын минь алдар мөнхөрч арвин номын их буян хурах болтугай!

Утас: 7011-0855, 9907-0855, 9111-0859

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top