ИНЕГ-ын дэд дарга “Ханбумбат” нисэх буудалд ажиллав

2017 оны 03 сарын 28

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай 2017 оны төлөвлөгөөт үзлэг, шалгалтын хуваарийн дагуу 03 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Ханбумбат” нисэх буудалд ажиллав.

Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм /ИНД-139/-ээр аэродром эзэмшигч “Оюутолгой” ХХК, аэродромын гэрчилгээ эзэмшигч “Эй Си Эйч Сервис” ХХК болон “Ханбумбат” нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд  төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг ИКАО-ын хавсралт, Doc, ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа”, “Аэродром тавигдах шаардлага”-ын хүрээнд нисэх буудлын менежмент, үйл ажиллагаа, аэродромын байгууламжийн байдал, тэдгээрийн арчлалт, ашиглалтын байдал, онцгой байдлын төлөвлөгөө, үйл ажиллагааны стандарт, хамтрагч байгууллагуудын харилцан ажилладаг журмууд, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө болон НААХЗА-аас урьд онуудад хийгдсэн үзлэг шалгалтын мөрөөр хийгдсэн залруулах ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, баримт нотолгоо, хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top