Контейнер тохижуулж тохилог гэртэй болох уу?

2017 оны 03 сарын 28

Ихэнхи хүмүүс амьдрах орон гэрээ төсөөлөхдөө том сайхан талбай, уужим саруул орчин гаднах үзэмж зэргийг нь голчилдог. Харин хямд төсвөөр боломжийн байртай болох арга байна. Зураг дээрх улаан өнгийн контейнор бол хүний амьдралд хэрэгцээт бүхий л зүйлийг цогцлоосон байшин юм.

 

 

Гаднаасаа энгийн агуулах сав мэт харагдах авч дотроо бол унтлагын болон зочны өрөө, угаалгын болон гал тогооны хэсэгтэй тохилог байшин.

 

 

 

 

 

Байшингийн дотрыг модоор өнгөлж, буйдан сандал ширээ, зурагт ор гээд энгийн байшинд байх бүхнийг шийдэж өгчээ. Дотор засалд цайвар өнгө голлосон нь өрөөг илүү том талбайтай харагдуулах аж. Контейнор-байшингийн үнэ 50 мянган доллар гэнэ.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top