Авто замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж байна

2017 оны 03 сарын 29

Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас гэрэл ойлгогч хуулгаар хийсэн замын тэмдгийг шөнийн 21 цагт Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлын замын хоёр талд байршуулж, туршилаа. Туршилт хийсэн хуулга нь олон улсад өргөн ашиглагддаг бөгөөд гэрлийн тусгалыг хүлээн авч буцаан ойлгох чадвар нь өндөр юм.

Уг туршилтад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн Хөдөлгөөн зохицуулалтын тасгийн дэслэгч газар дээр нь очиж ажилласан бөгөөд энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нараас өмнөх тэмдгээс ялгаатай эсэхийг асуухад илүү ойлттой, тод тусч байгааг хэлж байлаа гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top