Монголын нийгэм хоёр туйлд хуваагдахаар тэмүүлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 29

Монголын нийгэм баян, ядуу гэсэн хоёр хэсэгт л хуваагдахаар эрчимтэй тэмүүлж байгааг статистикийн дүн харуулав.

Байгаа, байхгүйн хооронд урд хормойгоороо хойдохоо нөхөн, нийгмийг нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхны эгнээ сарнин замхарсаар, харин эсрэгээрээ ядуучуудын тоо хурдацтай өсч байгаа гашуун үнэн тодорлоо. Судалгаанд хамгийн “эмзэг” бүлгийг 300 мянга хүртэлх орлоготой гэсэн ангилалд оруулсан. Огт орлогогүй өрхүүд ч багтдаг энэ бүлэгт хамрагдсан өрхийн тоо жилийн өмнөхөөс 32.3 мянга буюу 3.3 хувиар нэмэгджээ. Тодруулбал, сар бүр 3000, өдөр бүр 100 өрх ядуурлын доод туйл руу унасан байна. Статистик мэдээнд “500 000-900 000 төгрөгийн орлоготой өрх 41.2 мянгаар нэмэгдсэн” гэсэн нь зэрвэс харахад сайн мэдээ мэт боловч тэд “1 100 000-1 600 000” төгргөний орлоготой дээд ангиллаасаа чансаа уруудаж орж ирэгсэд байгаа юм.

Хүн амын амьжиргааны баталгаажих доод төвшингээс дээгүүр болон доогуур гэдэг ангилал ядуу ба баян гэсэн заагийг илэрхийлэх хэмжээнд хүртлээ хоёр туйл руу шилжиж эхлээд байна.

Хүн амын амьжиргааны доод түвшин гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлж буй юм. Харин хэрэглээний доод хэмжээ гэдэг нь хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг хэлдэг.  Хуулиараа бол хүн амын амьжиргааны доод түвшинг жилд нэгээс доошгүй удаа Үндэсний статистикийн газраас тодорхойлдог.

Судалгаа хийж,тогтоосон өрхийн тоо, өрхийн орлого, амьжиргааны баталгаажих доод төвшин бол бодит мэдээлэл.

Өмнөх жилүүдийн жишгээс харвал амьжиргааны доод төвшин жилд 9-11 хувиар өсч ирсэн байдаг. Тэгэхээр энэ жил 200 мянга орчим болсон гэсэн үг. Нэг өрх дор хаяж гурван гишүүнтэй гэж бодохоор сард 600 000 төгрөгний орлоготой байж наад захын хэрэгцээгээ хангана гэсэн үг. Гэтэл өрх болгон гурван ам бүлтэй байдаггүй. Улсын хэмжээнд нэг өрх дунджаар таван гишүүнтэй гэж тооцоод, дээр нь орлого багатай гэр бүл голдуу олон хүүхэдтэй байдгийг бодолцвол 1 100 000 төгрөгөөс доош орлоготой бүх өрхүүд амьжиргааны баталгаажих доод төвшнөөс бага орлоготой болж таарна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурдсанаар бол нийт айл өрхихйн 70.1 хувь нь 1 100 000 төгрөгнөөс бага орлоготой ажээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70-аас илүү хувь нь амьжиргааны баталгаажих доод төвшингөөс доогуур амьдарч байна гэсэн үг.

Байдал ийм байгаа тохиолдолд баялгийн тэгш бус хуваарилалтын асуудал хөндөгдөх нь мэдээж. Статистикийн хороон “Жинигийн коэффициент”-ийг тооцоолсон байсан. Жини коэффициент гэдэг бол хүн амд орлого хэр жигд хуваарилагдаж буйг илэрхийлдэг нэгж юм. Өөрөөр хэлбэл баян, хоосны ялгаа хэр их байгааг жини коэффициетээр илэрхийлдэг. Хүн ам дахь орлогын хуваарилалт жигд байна уу үгүй юу гэдгийг хэмжих жини коэффициентийн аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд гаргасан байдаг. Түүнээс хойш энэ коэффициент баян, ядуугийн ялгааг илэрхийлэх гол хэмжүүр болж ирсэн юм. 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг уг  коэффициент 0 руу дөхөх тусмаа хүн амд нийгмийн баялаг, улсын орлого жигд хуваарилагдан хүрч буйг заадаг бол нэг рүү ойртох тусмаа баян, хоосны ялгаа гүнзгийрч байгааг илэрхийлдэг. Үндэсний Статистикийн хорооны тайланд энэ үзүүлэлтийг 0.338 гэсэн байна лээ. Дэлхийн банк болон бусад эх сурвалжид авагдсан мэдээллээр манай улсын индекс 2013 онд 36.5 хувьтай байсан. Үүнээс найман жил өнгөрч, баячууд нь улам баяжиж, ядуусын тоо хүн амын 70 хувьд хүртлээ нэмэгдээд байна. Хүн амынх нь цалин өндөр, хөгжингүй улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн хэмжээнд орлогын тэгш бус хуваарилалт жилд 1.7 хувийн өсөлттэй байдаг. Монгол Улстай ижил уул уурхайгаас хамааралтай, хуучин ардчиллыг шинээр байгуулсан болон сэргээн тогтоосон улсуудын хувьд энэ үзүүлэлт улам ч хурдацтай өсч буй. Гэтэл манай улс буурчээ.

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баян ба ядуу Монгол(202.9.40.232) 2017 оны 03 сарын 29

Тиймээ 1 хүн дээр 150-200 ашигт малтмалын лиценз бна гэж хэдэн жилийн өмнө мэдээлж байсан одоо нэг хүнд грамм биш килограмм биш хэдэн тонн алт байгаа баячууд монголд бна энэ хүн төрөхдөө энэ алттайгаа төрөөгүй монгол улсын алтаар баяжсан яаж мэдээж гадныхантай хамтарч л баяжсан монголын ихэнх айлд грамм алтгүй айл бий Ливи улсын ерөнхийчөгч Каддафи алтан машин алтадсан, орон сууцтай байсан гэдэг одоо зарим баян орны баячууд нь алтадсан онгоцтой тэр онгоцонд жирийн хүн нисэх юм бол билет нь маш үнэтэй одоо бидний нүдэн дээр харагдахгүй л байгаа 2 алтан жижиг онгоцтой Монгол төрийн хүн бна.

0  |  0
зочин(150.129.143.247) 2017 оны 03 сарын 29

Хайгуулын лиценз, ашигт малтмалын лиценз гээд Ганбат сайдаас гуйж гувшаад хэсэг этгээд баячуудын гар хөл, төр, ард түмний мэдлийн өмч байгалын баялагийг зөвхөөн өөртөө ашигладаг шунасан хэсэг бүлгийн 21 аймаг, 300 гаруй сумын газар шороог ухаж сэгэлдэгийг зогсоох нь чухал. Баян хоосны ялгаа эндээс эхэлж гарч байна.

0  |  0
Zochin(202.131.243.190) 2017 оны 03 сарын 29

Uul ni 80-90 huvi yi dundaj orlogotoi ger buluud baival uls ornii hogjild tustai. Uul uurhain kompaniud ni ihenh ni huviinh, ted zovhon tatvar l toldog, zarim ni toldoggui , olson ashig orlogo ni tuhain hunii l horngo boldog. Tegvel ene uul uurhain kompanuidiin olson ashgiin barag 50 huviig ni ulsad huraaj avch bolno sh de. ter huraasan 50 huvia ard irgediinhee oson nemegdej bgaa heregtseeg hangahad zoriulah heregtei bna. Uund: surguuli, emneleg, ondor nastanguudiin asramjiin gazar geed l zondoo l yum bna. Bayachuud ard tumniig tejeene gevel teren shig ulger haa ch bhgui.

0  |  0
зочин(202.179.23.68) 2017 оны 03 сарын 29

нэг талд нь жирийн Ард иргэд, нөгөө талд дандаа хулгай, луйвраар баяжсан этгээдүүд, энэ зааг хоорондоо холдох тусам Ард иргэдийн уур хилэн нэг өдөр тэсэрч эдгээр хулгайчуудын төгсгөл ирнээ,

0  |  0
ард(202.179.11.10) 2017 оны 03 сарын 29

энэ 70 хувь дотор чинь тооцоо хийж чаддаг хүн байж л байгаа ард түмнээс хулгайлсан юмыг чинь буцаагаад төлүүлэх болвол та нарт эх орны хишиг өгсөн гээд сууж байх уу

0  |  0
ард(202.179.11.10) 2017 оны 03 сарын 29

уурхай болгоноос монгол хүн бүр ашиг хүртэх ёстой үндсэн хуулийн заалт зөрчигдөж байна

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 03 сарын 29

niigmiin setgel zuid nuluuluh gesen hudal yam bichihee boli unuudur delhiin niit bayalgiin 80 garan huviig delhiin niit hun amiin 1% ezemshij bn tegeed bitgii mongol iim bn zuvhun mongol tegj bn gej hudlaa hutsaldahaa boli ene niigmiig avch yavdag zutguur gej baidag yam ter ni es surtahuuntai baihad l bolno

0  |  0
harhun(202.21.106.155) 2017 оны 03 сарын 29

huraaj huraaj bgaad genet delberne dee

0  |  0
зочин (122.201.31.158) 2017 оны 03 сарын 29

Жилд 100 тн алт олборлогддог тооцоо байдаг. Монгол банкинд 12 тн тушаавал их юм бусад нь хаачив. Алтны 68 хувь нөлөөлсөн. Тэр татварыг дэмжсэн санаачилсан хүмүүс их хуралд одоо ч байна. Хариуцлага гэдэг хаана байна.

0  |  0
Top