Монголын нүүрсний “алтан үе” айсуй...

2017 оны 03 сарын 29

“Дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг нүүрсээр хангаж байна. Үлдсэн хэсгийг нь цөмийн эрчим хүч болон хийн түлш эзэлдэг. Нүүрс бол дэлхийн гол түлш. Тиймээс Монголд эрчим хүчний диваажин байгуулах боломж бий” гэж “Coaltrans Mongolia” олон улсын бага хурлын үеэр ”Пийбоди Энержи” компанийн Монгол ба Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед онцолж байсан билээ.

Хятад улс дотоодын нүүрсний олборлолтыг хумих бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэнээр манай улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх сайхан боломж гарч ирж байна. Тус улсын эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нь ч тэлж, ингэснээр нүүрсний хэрэглээ нь ч өсөх хандлагатай байгаа. Жишээ нь, сүүлийн үед Тяньжин, Шаньдунд нүүрсний шинэ эрэлт хэрэгцээ бий болж, үүнтэй холбоотойгоор манай улс нүүрс худалдах гэрээ хэлцэл хийж эхэллээ. Одоогоор тус бүс нутагт манайхтай өрсөлдөх нийлүүлэгч байхгүй байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг учраас тэндхийн эрчим хүч болон нүүрсний хэрэглээ буурахгүй. Үүнээс улбаалан тус улсын импортын нүүрсний талаар баримтлах бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй байх хандлагатай байна. Мөн Хятадын Засгийн газар Хойд Солонгосоос импортлох нүүрсэндээ хориг тавьсан учраас 24-32 сая тонн эрчим хүчний нүүрс авах орон зай тэнд бий болж байгаа нь манай улсын нүүрсний борлуулалтад сайнаар нөлөөлөхөөр байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Алаг тогоогийн бүлэг ордын нэгэнд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Чингисийн хар алт” компани Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр Тяньжин рүү нүүрс тээвэрлэхээр болж саяхан туршилтын цуваа хөдөлсөн билээ. Манай нүүрсний экспорт Тяньжин рүү хүрч, тэндхийн хэрэглээг хангаж чадвал цаана нь бүр ч том зах зээл харагдаж байна.

 

Мөн Австралийн Квийнслэнд мужид коксжих нүүрсний томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулж, БНХАУ руу хийх экспортын голлох боомтууд байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүчтэй хар шуурга тус улсын нүүрсний мужийг дайрч буйтай холбоотойгоор “BHP Billiton” компани “South Walker Creek” коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг даваа гарагаас зогсоогоод байгаа. Мөн “Glencore” болзошгүй эрсдэлээс сэргийлж Коллинсвилл болон Ньюлэндс дэх уурхайн олборлолтоо хязгаарлахаар бэлтгэж байгаагаа мэдэгдээд байна. “Peabody Energy” ч уурхайнуудын аюулгүй байдлыг хангаж хаасан гэдгээ зарлажээ.  Saffir Simpson-ийн далайн хар салхины таван шатлалт хэмжүүрээр IV зэрэглэлд багтах “Debbie” хар салхи их хэмжээний хохирол дагуулах аюултай гэдгийг албаныхан анхааруулаад байгаа билээ.

Австралид болж буй байгалийн энэхүү гамшгийн талаар манай олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид нэлээн тодорхой мэдээлэл, таамаглалтай байгаа аж. Жишээ болгон, улстөрч Л.Наранбаатарын тайлбарыг толилуулья:

 

 Хэрэв Австралийн энэхүү “Debbie” хар салхи тус улсын нүүрсний мужид үерийн аюул учруулан, уурхайнууд үерт автахад хүрвэл хэсэгтээ л нөхөн сэргээхэд түвэгтэй бөгөөд Хятад руу экспортлох нүүрсний хэмжээнд нь нөлөөлж мэдэхээр байна. Эндээс харахад, манай гол импортлогч Хятад улс Хойд Солонгосоос нүүрс авахаа больсон, мөн Австралиас импортлох үйл ажиллагаанд ч хүндрэл үүсч болзошгүй байгаа учраас манай улсын нүүрсний экспортод “алтан үе” гэж болохуйц боломж гарч ирж магадгүй нь...

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(122.201.31.52) 2017 оны 03 сарын 29

Нvvрсээ гаргаж ашиг олох боломжтой байгаа талаар ярихдаа хvний зовлонгоор ашиг олно гэж тооцоолж байгааг чинь хvн чанар гэж ойлгох уу? Муухай амьтан

0  |  0
Зочин(66.181.183.168) 2017 оны 03 сарын 29

Тяньжин рүү явуулсан нүүрс очсон болов уу. Хир хугацаа зарцуулаа бол. Хятадын тал дахин энэ чиглэлийг явуулах болов уу.

0  |  0
Zochin(103.57.94.164) 2017 оны 03 сарын 29

Delhii sunuh gej bgaa bolotoi

0  |  0
Top