Дугуй түгжих бизнесээр хөлжсөн Халзан Ардчилагч

2017 оны 03 сарын 29

Авто машины дугуйг түгжээд мөнгө сааж болно гэх бодол саяхан болтол монголчуудын зүүд зэрэглээнд ч байсангүй. Олон нийтийн дургүйцлийг асар ихээр өдөөсөн энэхүү хууль бус үйлдлийн зохиогч нь хэн байсныг саяхан ХМХ-үүд олж тогтоов. Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлд хамаг бухимдал, эсэргүүцлийг тохчихоод араар сэм мөнгө хийж явсан хүн бол “казино” хэмээх халзан Д.Баттулга мөнөөсөө мөн байжээ.

Олон жил сүүдэрт нуугдан, улс төрд идэвхтэй оролцохгүй мярааж явсан Д.Баттулга Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд анх удаа олонхи болох тэр цаг үеэс гэнэт үүрнээсээ суга үсрэн гарч ирээд НИХТ-ын дарга болсон нь 2012 он.

Д.Баттулга эрх мэдлийг гартаа авсан цагаас аа өөртөө ашиг унагах томоохон ажиллагаануудад сайтар бэлтгэж салбар, зүйл бүрээр мөнгө цөлмөх ажиллагаа явуулсны нэгээхэн нь дугуй түгжих мэх юм. Тэрээр албан тушаал нөлөөллөө ашиглан, НИТХ-д байгаа өөрсдийн хүмүүсийн гарыг багцлан өргүүлэх замаар 2014 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр 98 дугаар тогтоол гэгчийг батлуулж авсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам ажгуу. Энэ журмаар зэвсэглэн Д.Баттулга өөрийн төрсөн дүү халзан Д.Дашкагийн мэдлийн BMGL компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дугуй түгжих бүрэн эрхийг олгосноор дугуй түгжих бүрт 80 мянган төгрөг хураах жишиг тогтоосон байна. Хувийн компанид иргэдийн өмчид халдах, дураар торгох, бэлэн мөнгө зүй бусаар хураах эрхийг олгосон нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж байна гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан эсэргүүцэж, шат шатны шүүхэд гомдол гарган ялснаар энэхүү булай мөлжлөг таслан зогсоогдсон билээ.

Хулгай, дээрмийн зарчмаар иргэдийг дарамтлан шулж байсан BMGL ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхсүх гэгчнь Д.Баттулгын дүү халзан Дашкатай угкомпанийг хамтран эзэмшдэг болох нь шалгалтын явцад тогтоогдсноор урьд өмнө огт байгаагүй энэ увайгүй бизнесийг санаачлагч, хэрэгжүүлэгч, өөгшүүлэгч, ашиг хүртэгчид нь тодорхой болсон юм.

Иргэдийн эрх ашгийг дээдлэх учиртай ИТХ-ыг даргалж байсан Д.Баттулга энэ мэтчилэн маш олон хууль бус үйлдлүүд өдөөж, хэрэгжүүлж байсны томоохон нь Гэр хорооллын ахин төлөвлөлт хэмээх мөнгө цөлмөх аварга төсөл байсан талаар угажиллагааны золиос болсон иргэд тун удахгүй дэлгэж тавихаар зэхэж байна.

Дуугүйгийн доодох нойтон гэж ард түмэн хэлцдэг. Халзан, намуун төвшин дүрийн цаана эрх мэдэл, эд хөрөнгөд тачаах барагдашгүй шунал нуугдаж байдгийн нэгэн жишээ болсон Д.Баттулгын бусармаг үйл ажиллагааны талаар бид ахин мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.59) 2017 оны 03 сарын 30

Ингэж элдвээр хэлүүлэн, амьтнаар муулуулан байж дарга болох гэж улайрах хэрэгтэйл юм байх даа. Ээж нь хэцүү байдаг байх даа.

0  |  0
Зочин(103.9.88.242) 2017 оны 03 сарын 30

Дугуй түгжихэд 20,000 төгрөг байсан. Худлаа зүйл бичихээ болиоч

0  |  0
bayar(202.131.225.197) 2017 оны 03 сарын 29

Luivarchin. Ter chini jinhene luivar baisan

0  |  0
tropical_storm(116.84.121.20) 2017 оны 03 сарын 29

xexe ineedtei zahialgat niitlel. yadaj baihad ene bichij bgaa setguulch nertei ohin ni utga sanaa, o”guulber zui, une hansh geed olon zuilee sudalj bgaad bicheesei dee.

0  |  0
mongol(43.228.128.195) 2017 оны 03 сарын 29

ul halzan iljig

0  |  0
ЗОЧИН(202.9.40.232) 2017 оны 03 сарын 29

ТИЙМЭЭ САЙН УЛС ТӨРЧ ГЭМТ ХЭРЭГТЭН ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ЦААШ НЬ ХИЙСЭН АЖЛЫН ХЭЛЭЭД БАЙВАЛ МАШ ИХ ЗАЛЬТ ХҮН ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХ ВЭ САЙХАН БАЯН ТАНСАГ АМЬДАР Ч БАЙНА ДАА.

0  |  0
санаа амар(122.201.31.221) 2017 оны 03 сарын 29

одоо ч сайхан түгжирдэг болсон гоё байна.

0  |  0
Top