Контент саммит 2017 болно

2017 оны 03 сарын 29

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Баяр Агентлаг” ХХК, “Монгол Контент” ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Контент Саммит  Монголиа 2017” арга хэмжээг ирэх сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн арга хэмжээ “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” сэдэв доор төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчид нэг дор цуглан Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой юм байна.

Арга хэмжээнд төр засгаас өндөр ач холбогдол өгөн Гадаад харилцааны Яам дэмжин ажиллаж байгаа бөгөөдИх Британы улсын Монгол дахь элчин сайдын яам, дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” групп зэрэг олон байгууллагууд оролцох юм байна.

Дүрийн бизнесийн талаархи дэлхийн болон Монгол улс дах хамтын ажиллагааны бодит ажил хэрэг, мэдээ мэдээллийг нэг доороос авах боломж уг арга хэмжээгээр дамжуулан бий болж байна.

Оролцохыг хүссэн хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд доорхи линкээр зохион байгуулагчидтай холбон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг contentsummit.mn-ээс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top