“Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай үргэлжилсээр

2017 оны 03 сарын 29
"Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн даваа гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 92-р сургуульд танилцуулах өдөрлөг зохион байгуулллаа. БСШУСЯ, MNBC компанийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд 92-р сургуулийн багш сурагчид "English Tv Club” сувгийг үзэх бүтэн нэг жилийн эрхийг тоног төхөөрөмжийн хамт хүлээн авлаа. Ийнхүү "Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэл дэх ЕБС-ын дөрвөн сургуулийн 109 бүлэг,  3270 сурагчдад хүрсэн байна. Цаашид нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийг хамрах аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top