МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна. Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.177.212) 2017 оны 03 сарын 30

Энэ засгийн үед л эрдэнэт элгээрээ мөлхөх гээд байх шиг.МАН эндээс л хувингаа дүүргэх гэж хуулийг уландаа гишгэж хүч түрээд байгаа юм бишүү

0  |  0
Эрдэнэ(103.212.117.73) 2017 оны 03 сарын 30

Хулгайч Да нар Эрдэнэтийг цөлмөж Бадамсүрэнг ажиллах боломж өгөхгүй байна гэсэн

0  |  0
Зочин(150.129.140.206) 2017 оны 03 сарын 30

Хөлсний бичээч. Наад байцаагаа жаахан цэнэглэсэн дээр байхаа.

0  |  0
ок(66.181.170.110) 2017 оны 03 сарын 30

энэ зөв шүү хулгайч халзан ганболд нарыг солихгүй бол эрдэнэт дууслаа

0  |  0
Top