Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2017 оны 03 сарын 30

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.3.30, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Шинийн 3
  • Наран ургах шингэх: 06.35-19.19
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top