“Гагарин” брэнд нэр ямар үнэтэй вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

Лондоны Өмнөд парк дүүрэгт өмнөө сансрын буудал шиг талбайтай Зөвлөлтийн хөөргөсөн анхны пуужин шиг хэлбэр бүхий 24 давхар давхар тансаг харш баригдаж байна. Орон сууц, албан тасалгаа, ресторан, архи, цайны музей зэрэг олон газар байрлах уг барилгыг эзэд нь дэлхийн хамгийн анхны сансрын нисгэгчийн нэрээр “Gagarin plaza” гэж нэрлэхээр зэхэж байгаа аж. Харин тэд “Гагарин” гэдэг нь зүгээр нэг хүн биш маш өндөр үнэ бүхий брэнд нэр, тэгээд тэр нь хувь хүнд хадгалагддаг гэдгийг л мэдсэнгүй.

                Анхны сансрын нисгэгч Юрий Гагарин”, “Юрий Алексеевич Гагарин” худалдааны тэмдгийн патент 10 жилийн өмнө нисгэгчийн ууган охин Еленагийн эзэмшилд байжээ. Дараа эцгийнхээ алдат нислэгээс хэдхэн сарын өмнө мэндэлсэн отгон охин Галинагийнх нь эзэмшилд шилжсэн байна. Хууль ёсоор “Гагарин” гэсэн брэнд нэрийг хувцас, дотуур хувцас, кофе, цай, какао, будаа, уран бүтээл зэрэгт ашиглах эрхийг зөвхөн дээр өгүүлсэн хоёр охин нь л гаргах эрхтэй болсон байна. Харин энэ оны нэгдүгээр сард Галина Юрьевна бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүсэлтийг “Моспатент”-д өгчээ.

                ОХУ-ын Зохиогчийн эрхийн хорооны дарга Сергей Половко “Тэд өмнө нэр дурдсан бараа бүтээгдэхүүн дээрээ спирт агуулсан бүтээгдэхүүн, тамхи зэргийг нэмэгдүүлэхийг хүссэн. Хэрвээ хүсэлтийг нь хүлээж авах юм бол тэд “Гагарин” нэртэй бараг л бүх бүтээгдэхүүнд хориг тавих эрхтэй байсан” гэж өгүүлсэн юм.       

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top