Шинэ он солигдох мөчид буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд БНХАУ-ын харъяалалтай, 45 настай н.Өргөнтал өөрийн эхнэр Х, дөрвөн настай дагавар хүү А нарыг заазуурдан хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан билээ. Шинэ он солигдох мөчид бусад хүүхдүүд ээж, аавтайгаа баярын бялуугаа хуваагаад идэж байхад, дөрөвхөн настай бяцхан хүү А согтуу Хятад хойд эцгийнхээ гарт хэрцгийгээр амь насаа алдаж байсан юм. Хэрэгтэн н.Өргөнтал тухайн үед мөн 13 настай Б-гийн зүүн гарыг хэд хэдэн удаа заазуурдсан билээ. Тэгвэл энэхүү аймшигтай хэргийг үйлдсэн н.Өргөнталд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх хурлын Ерөнхий шүүгчээр Ц.Оюунчимэг ажиллахаар болсон байна.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 0 )