Хятадын тэрс үзэлтнүүд шоронд...

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

Хятадын эрх баригчид тэрс үзэлтэн Ху Жиаг шоронгоос сулласан тухай түүний эхнэр Зенг мэдэгдсэнээс хойш тэрээр олны өмнө одоо болтол ил гарч ирэхгүй байгаа нь ажиглагчдын гайхшыг төрүүлж байна.

Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Ху Жиа “Ард түмнийг тэмцэл уриалсан, төрийн эсрэг суртал ухуулга хийсэн” гэсэн үндэслэлээр шоронд 3,5 жил хоригдсон юм. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн өмнө Хятад улсад хүний эрхийг зөрчиж байгаа талаар өгүүлсэн хэд, хэдэн цуврал нийтлэлийг бичсэн нь тэрс үзэлтэн гэгдэхэд хүргэсэн аж. Тэрээр мөн ДОХ-ын тархалтын эсрэг идэвхтэй тэмцэгч, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар хийсэн ажлынхаа төлөө Сахаровын нэрэмжит олон улсын шагналыг хүртэж байсан нэгэн юм.  

Хятадын хууль сахиулагчид бас нэгэн тэрс үзэлтэн Аи Вейвейг тодорхой нөхцөлийн дор батлан даалтаар сулласан ч Нобелийн шагналт Лю Сяобог одоо болтол суллаагүй байгаа юм. Түүнийг 11 жил хорих шийдвэр гарсан билээ. 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top