300 гаруй адуу хулгайлсан бүлэг этгээдүүдэд ял оноолоо

2017 оны 03 сарын 30

Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын сумдыг болон Нийслэлийн Налайх, Багануур дүүргүүдийг дамжин 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд автомашин, мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийг хэрэглэн 56 удаагийн үйлдлээр 65 иргэний нийт 325 адуу, үхэр, тэмээ хулгайлж 161.630.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Э, Ц, Г, Б, Ц, О, нарыг холбогдуулан Төв аймгийн Цагдаагийн газраас шалгажээ.

Дээрх хэрэгт тус Аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх, хяналтын прокурор Г.Энхмаа нар зэрэгцэн хяналт тавин ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, харъяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э, Ц, Г, Б, Ц, О нарт хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top