Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр шүүх шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шүүхийн шийдвэр гарчээ. Мөн шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хорих ял сонссон Г.Дэнзэн, Я.Батсуурь нарыг Урьдчилан хорих 461 дүгээр хорих анги руу авч явсан байна. Тэднийг тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт буруутгасан байна. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 13 )
Энэ хоёр залуу шөгнуулаад өнгөрч байгаа юм байна. Боломж гараад албан тушаал аваад А мэт аатай хүний хүргэн болж шагнуулах аз дутна биз дээ маньд.
Солонгос шиг бүх хөрөнгийг нь битүүмжлээд 17 тэрбумыг төлүүлөх л хэрэгтэй дээ. Энэ л ял болно
Dendvv uma
17 abna 5.5 ugnu 11.1 ter bumaar 3 jil jild 4 orchim ter bumaar suuna ene hvmvvs ymar ikh ashigtai ajil hiideg yum bee tatgalzah argaggui sanal
ингэж ял өгдөг бол би мөхгө идмээр бна новшнуудаа
ингэж ял өгдөг бол би мөхгө идмээр бна новшнуудаа
ингэж ял өгдөг бол би мөхгө идмээр бна новшнуудаа
Одоо МАН-ын 60 тэрбумын асуудлыг шалгая
Mundag yum aa.17 terbumiig 3 jileer .3 ch gej dee 1,5 suugaad garch Irne.tegehed jiriin irged 10-50 sayiin heregtei Bol 5 jil lav Baih oooo
ed hurung.g n huraaj uls.n umch bolg.ch e. hulgaich ulsd yal n yu ve... mgl huuli nuvch iim huuitai uls manaih bhda
Нэг жил суусан болоод магадлангаар гараад оффшорт байгаа 17 тэрбумын хөрөнгөн дээрээ очоод тарвалзаад хэвтчих юм байна л даа
terbum terbumaar ideed shagnuulchix vum bna l daa
Улсаас 17 тэрбум төгрөг завшиж 3 жил суух юу ч биш шүүхийн шийдвэр ял биш шагнал болсон байна