Х.Суонкийг үдэшлэгт ирснийх нь төлөө 1.5 сая доллар төлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 07

“Сая долларын бүсгүй” киноны од Хиллари Суонк Грозный хотын ойн өдөрт хүрэлцэн иржээ. Түүнийг авчрахын тулд Чеченийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров 1.5 сая ам.доллар төлсөн гэнэ. “Грозныйн өдөр”-т Х.Суонкоос гадна Жан Клод ван Дамм, Ванесса Мэй тэргүүтэй олон одод хүрэлцэн ирсэн байсан гэнэ. Түүнийг Грозныйд ирээд байх үед иргэд 1.5 саяын “үнэр”-ийг аль хэдийнэ авсан байсан бөгөөд олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага үдэшлэгт ирснийхээ төлбөр болон авсан бэлгээ буцааж өгөхийг Хиллари болон бусад оддод хандаж уриалсан байна. Жүжигчин үүнийг нь биелүүлжээ. Тэрбээр Чеченьд зочлох нь алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хүний эрхийг хамгаалах ажилд цаашид хөрөнгө зарах болно гэсэн байна. Мөн Р.Кадыровт төрсөн өдрийн мэнд хүргэснийгээ “Зүгээр л эелдэг байхыг хүссэн” гэж тайлбарласан аж. Хамгийн гол нь тэрбээр Р.Кадыров өөрт нь 1.5 саяыг төлснийг мэдээгүй гэнэ. “Гэгээн дүрээ харуулж” дайлуулж, цайлуулсныхаа төлөө л сая, саяыг авсаар байгаад тэрбээр хөрөнгөнийхөө хэмжээг мэдэхээ байсан бололтой. “Грозныйн өдөр”-ийн баярт ч гэсэн тэрбээр зочдын эхний эгнээнд эелдгээр инээмсэглэн суухаас өөрийг хийгээгүй ажээ.

 

С.Төгөлдөр    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaet l bn tegj ih ch(27.123.214.125) 2017 оны 04 сарын 07

Zavaan yum be.chi odo minii neriig asuugaad ch yaaah ch yum bilee

0  |  0
Top