Монголын анхны дрон шоу болно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 07

 Дэлхийн технологийн зах зээлд хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнээр сонгогдоод байгаа нисдэг камер буюу дроныг Монголд хэрэглэдэг хүн цөөхөн байдаг.

Дроны зах зээл сүүлийн жилүүдэд дэлхийд хурдацтай өсч байгаа бөгөөд жилээс жилд үзүүлэлт сайжирч, хэрэглэгчийн тоо нэмэгдэн, 2018 он гэхэд энэ за зээлийн хэмжээ 1 тэрбум долларт хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Дроныг хэн хэрэглэдэг вэ?

Зураг, видео дүрсийг хүний хүрэхгүй өндрөөс, ондоо өнцгөөс авах, аялал мартагдашгүй дурсамжит мөчүүдээ хамгийн сонирхолтой хэлбэрээр үлдээхийг хүсэгчид, технологид дурлагсад, дрон сонирхогчид, мэргэжлийн уралдааны тамирчид эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөх зориулалтаар ч авч болно.

Дроны хамгийн шилдэг брэндүүд болох DJI, Parrot-ийн төрөл бүрийн дронуудыг танилцуулах ДРОН ШОУ Монголд анх удаа болох гэж байна. Энэхүү шоуны үеэр DJI компаниас 2016 оны 4-р улиралд танилцуулсан хамгийн шинэ загвар болох DJI Mavic дроныг Монголд албан ёсоор худалдаалж эхлэсний нээлт, DJI дронуудын үзүүлэн тоглолт болон олон төрлийн уралдаан болох юм.

Мөн энэ үеэр PC mall, Имарт дэлгүүр болон DJI-ийн албан ёсны төлөөлөгч Hobbyzone-д худалдаалагдаж буй DJI, Parrot брэндийн дронуудыг танилцуулах ба хэрэглэгч туршиж үзэх, хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. 

Эх сурвалж: News.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сид(66.181.160.121) 2018 оны 02 сарын 24

Хэзээ хаана гэдэг нь алга

0  |  0
Top