Хилс хэргээр 30 жил шоронд суужээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 08

АНУ-ын Техас мужийн шүүх 26 настай бүсгүйг хүчирхийлсэн хэргээр 30 жил хоригдох ял авч, ялаа эдэлсэн Корнелиус Дюпре гэгчийг цагаатгасан шийдвэр гаргалаа. ДНК-ийн шинжилгээ түүнийг цагаатгах шалтгаан болжээ. К.Дюпре суллагдсаны дараа буруугүй болох нь тогтоогджээ. Хэлмэгдэгч “Эрх чөлөөтэй болоход сайхан байсан. Буруугүй гэдгээ баталсан болохоор бүр ч баяртай байна” гэж өгүүлсэн байна. Техас мужийн шүүх ДНК-ийн шинжилгээний ачаар 2001 оноос хойш 41 хоригдлыг гэм буруугүй болхыг нь баталж цагаатгажээ.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top