04.10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 04 сарын 10

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

              2017.04.10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Дархадын хотгороор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 3-5 градус дулаан байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 12-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,  13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top