Амралтын өдрөөр хоёр охин амиа хорложээ

2017 оны 04 сарын 10

Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол гарсаар байна. Он гарсаар эхний нэг сарын байдлаар дөрвөн хүүхэд амиа алдсан талаар албаны эх сурвалж өгүүлж байна. Энэ тоо өссөөр байгаа нь үнэхээр харамсалтай. Өчигдөр л гэхэд, хоёр охин амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг Зайсан орчмын "Tuul one" хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг ням гаригийн  21:00 цагийн үед гарлаа.

Оршин суугчид охид үсэрч унахыг харсан бөгөөд харсан даруйдаа цагдаад дуудлага өгчээ. Хохирогчдыг хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар үсэрсэн нь тодорхойгүй байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний болчимгүй үйлдлийг урьдчилан мэдээгүй бөгөөд гэнэт газарт унасан аж. Мөн хэдэн давхрын цонхоор үсэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Хэргийн газарт цагдаагийн байгууллага үзлэг хийн, шуурхай ажиллаж эхэлжээ.  Энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадны балай кино гай(150.129.143.116) 2017 оны 04 сарын 12

Энэ балай солонгос кино битгий гаргаад байгаачээ мангаруудаа

0  |  0
Top