Халдлага болсон Стокгольм хотод Монголын 5000 гаруй иргэн амьдардаг

2017 оны 04 сарын 10

2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчим Шведийн нийслэл Стокгольм хотын худалдааны төв гудамжинд ачааны машинаар иргэдийг дайрч, халдлага хийсэн хэрэг гарлаа.

Уг халдлагын улмаас 4 хүн амь эрсдэж, олон тооны хүн бэртсэн бөгөөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг Стокгольмын Цагдаагийн газраас мэдэгдээд байна. Шведийн Ерөнхий сайд Стефан Ловен уг хэргийг террорист үйл ажиллагаа гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор 2 сэжигтнийг саатуулаад байгаа ажээ.

Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотын төв хэсэгт иргэд олноор цуглардаг газруудаар явахгүй, сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top