Төмөр замын цэрэг ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

Монгол Улс төмөр замын цэрэгтэй болох тухай бодлого яригдаж байсан ч Ардчилсан нам сонгуульд ялагдсанаар уг яриа буцаад замхрав. Төмөр замын цэрэг байгуулахтай холбоотойгоор олон үзэл бодол, байр суурь гарч байсан билээ. Дийлэнх нь орчин үеийн технологижсон нийгэмд энэ ойлголтыг хэт хуучинсаг, коммунизм үнэртүүлсэн бодлого гэх мэтээр шүүмжилж байсан. Тэгвэл төмөр замын цэргийн өнөөдөр ч амжилттай хэрэглэж буй жишээ дэлхийд олон ажээ.

Төмөр замын цэрэг гэдэг ойлголт дэлхий дээр 1851 онд үүсчээ. Хаант Оросын зэвсэгт хүчин энэ онд анх Төмөр замын цэргийг зэвсэгт хүчний нэг хэсэг болгон байгуулсан байдаг. Эдүгээ Канад, Чех, ОХУ-ын армид Төмөр замын цэрэг гэсэн тусгай анги нэгтгэл байдаг бол бусад улсад авто зам, тээвэр хариуцсан бусад салбартайгаа  хамт “Тээврийн цэрэг” гэсэн нэрийн дор үүрэг гүйцэтгэдэг байна. ОХУ-д Төмөр замын цэргийн ангиуд 28 500 байнгын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг бол АНУ-д Нэгдсэн улсын Армийн тусгай корпус (United States Army Transportation Corps) гэж явдаг. Гүйцэтгэх үүргийн хувьд, төмөр зам барих, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дайны цагт шаардлагатай газруудад төмөр зам тавих боломжийг тандаж, судлах, төмөр зам тавих зэрэг үүрэг гүйцэтгэдэг.

Гүйцэтгэсэн ажил, оролцсон байлдааны ажиллагаа, туршлагаараа ОХУ-ын төмөр замын цэрэг дэлхийн бусад улсаас хол илүү. АНУ төмөр замын цэргээ дөнгөж 1942 онд байгуулсан бол ОХУ-ын төмөр замын цэрэг Крымын дайн, Орос-Туркийн дайнаас эхлээд Дэлхийн дайнуудад оролцож, тоолж баршгүй үүйрэг гүйцэтгэсэн. Төмөр замын офицерын сургуулиасаа эхлээд бүх тогтоцоогоо хадгалсаар байгаа. 2014 онд Ерөнхийлөгч В.Путин түгшүүр зарлаж, төмөр замын цэргийнхээ бэлэн байдлыг шалгасан нь энэ салбарын чухал гэдгийг илтгэж байна. Бүтээн байгуулах чадвар нь ч үнэхээр гайхалтай.

Оросын төмөр замын цэрэг дэлхийн нэгдүгээр дайны үед өргөн царигтай 300, нарийн царигтай 4000 километр зам тавьж, нийтдээ 4600 километр зам барьж байгуулсан байдаг. Мөн 1939 оны Халх голын дайн үед ЗХУ-ын урд хилийн Борзя хотоос Баянтүмэн хүртэл 324 километр төмөр замыг тал хээрийн нөхцөлд ажлын 76 өдөрт багтаан барьсан гэсэн гайхалтай баримт үлдэж хоцорчээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(139.5.217.120) 2017 оны 04 сарын 12

Мөн их мэдвээ. Монголын бүх төмөр замыг Власовын арми буюу дайны үед германд бууж өгсөн цөллөгийн ялтангууд барьсан юмшүү. Төмөр замын далан доорх яс нь гэрчилнэ. Оросын бүх замыг мөн л ялтангууд барьсан. Манай ялтан шиг дураараа дургиж хөлөө жийдэг газар хаана ч байхгүй

0  |  0
joom(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Komunizmtai tun tostei angigui neg hunii niigem baiguul

0  |  0
mtz(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Sainshandaas anh tumur zam tavij baihad trasaa aldchihsan gej yardag yum bilee. Teriig tserguudeer nemelt huch bolgoj zasaach

0  |  0
joom(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Tumur zamiig avtomataar baridag mashintai tsergiin armi baij bolno

0  |  0
joom(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Tumur zamiig avtomataar baridag mashintai tsergiin armi baij bolno

0  |  0
joom(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Tumur zamiig avtomataar baridag mashintai tsergiin armi baij bolno

0  |  0
mtz(122.201.22.173) 2017 оны 04 сарын 11

Tserguudeer tumur zamiig sergeen bosgolt dainii ued barih gesen hoer uuregteig bicheegui baina

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 11

Bitgii solior zah zeeliin niigemd tseregeer zam bariuldag uls haana baidag ym be malnuudaa

0  |  0
зочин(103.229.121.78) 2017 оны 04 сарын 10

төмөр замйн цэрэг гэж бас юу вэ эх орны цэрэг л хаана хэрэгтэй газар л байх ёстой бишүү энэ бас хэнии эрх ашиг явж байгаа болдоо

0  |  0
Zochin(66.181.180.181) 2017 оны 04 сарын 10

Sotsializmiig muulaad baisan ardchilsan nam butsaad sotsializm ruugaa shiljix gej baigaa yum uu

0  |  0
ee(103.57.92.253) 2017 оны 04 сарын 10

Sumgui buutai tceregeer yadag yum

0  |  0
hunnu(103.229.120.58) 2017 оны 04 сарын 10

Butsaad nuguu balai sotsializmdaa shiljchihmeer yumdaa, yarishig zugeer...

0  |  0
Top