Татвар нэмэхээс илүү шилдэг санаа!

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

Төрөөс хүний хөрөнгийг хурааж авахад гарц байдаг юм байна гэдгийг энэ парламентын олонхи ухамсарлалаа. Тэд өнгөрсөн бүхнийг шүүж, буруу гэж үзсэнээ залруулах ажил эхлүүлж болно. Амьдралын хар ухаанаар бодож үзээд л шууд шийднэ, олуулаа. Ерээд онд нэг ч төгрөг авалгүй орон сууцыг иргэдэд, малыг малчдад өгсөн. Энэ хувьчлалыг АН-ынхан гардаж гүйцэтгэсэн. Өнөөдөр энэ хэргийг шүүгээд, “улсын өмчийг үнэгүй өгсөн нь буруу, төрд зуун хувь ав” гэсэн шийдвэр гаргаж болох юм. Анхнаасаа нэг ч төгрөг төлөөгүй тул улс өмчөө мэдээд авна гэвэл бид заргалдаад ч нэмэргүй. ОХУ-д 400 сая доллар төлж авчирсан 49-ийг шууд дээрэмдэж чадаж байгаа юм чинь бидний сохор зоос ч төлөлгүй олж авсан орон сууц, мал бол юу ч биш. Улсын бүртгэлийнхэн л бүх ордерийг шинэээр гаргахаар амрах завгүй ажиллаж эхэлнэ биз. Харин малчдын хувьд авсан тооны малаа л буцааж хураалгаад, өсгөж үржүүлсэн хэдээ авч үлдэх боломж үлдээнэ гэж найдъя. “Төрийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхнээ базаж, татвараар боож унагаснаас, үнэгүй олдсон өмчөө төрдөө буцааж хураалгаад хямралаас гарвал яасан юм” гэх өрөвч монгол ч тааралдаж л байна.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.170) 2017 оны 04 сарын 10

орон сууцыг үнэгүй авахын тулд эхлээд оочерлодог зарим нь ажлаасаа сайн ажилласан гэж урамшуулал шагнал болгож авсан шүү. мөн иргэд өдөр шөнөгүй ажиллаж нам засагт хүчээ төрд өгч шулуулж байсан юм шүү. ҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР АХМАД НАСТАНУУД АВСАН ТЭТГЭВЭР ГЭЖ ЮМ АЛГА БАЙНА ШҮҮ. ИЙМ ӨНДӨР НАСТНЫ АМЬДРАЛ ҮЗЭХ ГЭЖ СОЦИАЛИЗМ БАЙГУУЛЖ ЯВААГҮЙ БАЙМААР. ХУВЬСГАЛЫН ДАРАА ХУРААСАН ХУВИЙН ӨМЧИЙГ ТӨР ЯАЖ ИРГЭДЭД БУЦААЖ ӨГӨХ ВЭ ГЭДГЭЭ БОД

0  |  0
Top