Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр бидний амьдралд ингэж тусна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

 Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа өөд татахын тулд үе үеийн өмнөх засгуудын балгийг эгэл жирийн ард түмний нуруун дээр тохох гэж байна. Тодруулбал дампуурлаа зарлахаас урьтаж Засгийн газар ОУВС-гийн зээлэнд хамрагдахаар зэхэж байгаа юм. Ингэхийн тулд тэдний зүгээс тавьж буй хэд хэдэн шаардлагуудыг хангах үүднээс  2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа нэр бүхий долоон төрлийн татварыг нэмэхээр тусгаад байгаа юм. Төсвийн тодотголын анхны хэлэцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж гишүүдийн 78,8 хувь нь дэмжиж, хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамтаар харьъяалах байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төслийг хуучнаар нь үлдээх үү эсвэл батлах уу гэдэг нь Байнгын хорооны хэлэлцүүлгээс шийдэгдэх юм.

Иймд манай сайт тусгаад буй долоон төрлийн татвар батлагдвал та, бидний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар цуврал болгон бэлтгэж хүргэж байна. Энэ удаад Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг онцлон хүргэе. 

Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг  нь  Оппэнхэймэрийн хэлсэнчлэн "Бусдын хөдөлмөрийг завшиж буй “улс төрийн арга хэрэгсэл” юм. Одоо мөрдөгдөж буй нийгмийн даатгалын хуулиар бол иргэд цалин болон түүнтэй адилтгах орлогын 10%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Харин байгууллага тухайн иргэний төлсөн шимтгэл дээр нэмж дунджаар 11 хувийг төлдөг. 

Бид орлогынхоо тодорхой хэмжээний мөнгийг НДШ-д төлөөд юуг хүсэн хүлээж байгаа билээ. Өндөр төлснийхөө үр шимийг хүртэж байгаа  юм үнэндээ цөөхөн. Байрны зээлэнд оръё гэхнээ  урьдчилгаа 30 хувийг  цуглуулах санхүүгийн чадамжтай  болоод арилжааны банкуудын шаардлагыг хангах хүн  нийт хүн амын дотор  хичнээн хувийг эзлэх билээ. Мөн эрүүл мэнддээ  нийгмийн даатгалын ашиг шимийг хүртгэе гэхнээ эрүүл мэнд урт наслалтаар манай улс ямар билээ. Дээр нь нэмээд улсын эмнэлгийн  хүнд суртал хэр билээ гээд бодоод үзвэл тэтгэвэрт гарсан хойноо л үр шимийг нь хагас хүртэх бололтой. Гэтэл тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал үүнтэй зэрэгцэн яригдаж буй. Эмэгтэйчүүдийн  хувьд жирэмсний тэтгэмж авахаас өөрөөр  ашигтай нь зүйл тун цөөхөн. Долоон жил ажилласан хүн  Нийгмийн даатгалд дунджаар 14 саяас багагүй мөнгө төлдөг атал үүн дээр нэмээд дахин нийгмийн даатгал нэмж төлөх болж байгаа нь иргэд болон ААН-үүдэд туйлын хүнд дарамт болж байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг:

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч  1 нэгж

2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж

2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж

Нийт дүнгээрээ 5 нэгж гэж тусгаад байгаа юм.  Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ  талаар “Эм хэдий гашуун ч эрүүл мэндэд тустай байдаг. Иймд хэдий хүнд нөхцөл байдал тулгарсан ч даваад гарахаас өөрцгүй" хэмээн хэлж байв. "Нийт ажиллагсадын 96 хувийн татвар нэмэгдэхгүй бөгөөд одоогийн үйлчилж буй хүн амын орлогын албан татвар 10 хувиа төлөөд явна" хэмээн Сангийн яамнаас тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр иргэн бүрийн халаасанд нөлөөлөх нь дамжиггүй. Өнөөдөр Монгол Улсад 1,1 сая хүн хөдөлмөр эрхэлж байна гэж тооцвол 1 сая 45 000 хүн одоогийн үйлчилж буй 10 хувийн татвараа төлөхөөр байгаа аж. Харин төрийн албанд 200-240 мянган хүн улсын төсвөөс цалинжиж, үлдсэн 900 орчим мянган хүн хувийн хэвшилд ажиллаж байна.  

Эдийн засагч, "Голомт банк"-ны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг "Нийгмийн даатгалын системийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг хүмүүс зарлагын 20 хувийг л авдаг. Одоо байгаа 20 хувийн шимтгэл 25 болох нь буруу гэв. Эдийн засагчид ийн байр суурь дээр нэгдэж  байгаа нь лавтай. 

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр таны амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

Мэдээж дарамт үзүүлнэ. Одоо төлж байгаа даатгалын шимтгэл  хангалттай ачаа үүрүүлж байгаа нь  нуулгүй үнэн. Төр баригчдын хийсэн алдааг ард түмэн ачаа болгон үүрэх ёсгүй. Нөгөө талаас хөдөлмөрийн насны хүмүүсийн ажил хийх хүсэл эрмэлзлэл сонирхлыг мохоох үйлдэл болохоос гадна нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх, нуун дарагдуулах  зэрэг далд үзэгдлүүд бий болно. Өөрөөр хэлбэл иргэдийн халаасыг  хэдий чинээ уудална тэр хэрээр  орлогоо нууж эхлэдэг бичигдээгүй хууль биелэлээ олно.  Харин эсрэгээрээ  татвар бага байх тусам иргэд ном журмаар нь л төлнө.  

Нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр иргэн хохирохын хамт ААН цалингаа хасах эсвэл ажилтнаа халж эхлэнэ.Мөн банкууд зээлийн хүүгээ нэмнэ. Энэ мэт гинжин холбооны эцсийн зангилаанд  иргэд ядуурч ажилгүй болно. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.203) 2017 оны 04 сарын 11

Хохинэ ээ гэж, АН-г их сонгоод байвал ийм л зүйл болно ш дээ, өөрсдөө буруу сонголт хийж АН-ын тэнэгүүдийг сонгож эдийн засаг улс орноо сүйтгүүлчихээд одоо битгий матрын нулимс унагаа

0  |  0
Чадахгуй(103.229.123.100) 2017 оны 04 сарын 11

Орон сууцны зээлд 1200 тогрог огдог цаана нь 800 мянга улдэнэ. Би 20 хувийн татвар толж чадахгуй.

0  |  0
E(202.70.46.220) 2017 оны 04 сарын 10

Tegeel bodohoor tatwar tolmoorgui uramgui ter 1shine huuli juram geed bgaa yum oorsdoo huwiin vnetei emnelegt ochood vzvvlchihdeg oochir daraalal bhgui

0  |  0
E(202.70.46.220) 2017 оны 04 сарын 10

Tatwar tolool bdag gants udaa ajilaasaa choloo awan barin mnelegt ochihod tsag duustsan eswel dahial 2,3 honogiin daraa dahial ireh boldog emnelegiin tuslamj awj chadahgui boldog

0  |  0
dd(103.26.193.175) 2017 оны 04 сарын 10

eniig oilgohgui bna l daa hulduu MANgaruud

0  |  0
z,ochin(150.129.141.215) 2017 оны 04 сарын 10

UMNUKH ZASGIIN BALAG BISH UURSDIINKH NI TARISAN BALAG GEECH , SU, BATBOLDYN ZASGIIN UEEES EKHLELTEY, BUR TUUNEES CHI UMNUkh uees

0  |  0
Top