Интернэтийн хөтөч “Google Chrome” “Mozilla Firefox”-ыг гүйцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

"Google Chrome" интернэт хөтөч хэрэглэгчдийн тоогоороо Их Британид "Mozilla Firefox"-ыг гүйцэж түрүүлэн хоёрдугаар байрт орж иржээ. Харин хамгийн их хэрэглэгчтэй хөтөчөөр урьдын адил "Microsoft"-ын бүтээл "Internet Explorer" шалгарсан байна.

Будант Альбионы интернэт хэрэглэгчдийн 22,1 хувь нь "Google Chrome", 21,6 хувь нь "Firefox"-ыг ашигладаг аж. Харин 46 хувь нь “Internet Explorer”-ын хэрэглэгчид ажээ. Жилийн өмнө энэ харьцаа 12, 25, 55 байснаас үзвэл "Microsoft"-ын бүтээл өрсөлдөгчдөө зайгаа бага багаар алдаж байгаа нь ажиглагдаж байна. Харин дэлхийн хэмжээнд гэвэл мөн л дээрх гурван хөтөч хэрэглэгчдийн тоогоор тэргүүлж, "Apple"-ийн "Safari", "Opera" хөтөчүүд тав, долоон хувиар удаалж байгаа аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top