“ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД - 2017” олон улсын үзэсгэлэн хурал болно

2017 оны 04 сарын 11

ҮЗЭСГЭЛЭН: Олон улсын үзэсгэлэн, хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах болно. Манай үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах болно. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг бол манай үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй.

ХУРАЛ: Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар бүрээр хуралдаанууд зохион байгуулагдаж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэх болно.

Ерөнхий зохион байгуулагч: BM Mongolian Partners

Хамтран зохион байгуулагч байгууллагууд: Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар.

ХЭЗЭЭ:  2017 оны 4 сарын 20, 21-нд 

ХААНА: Шангри-Ла Зочид буудал, Улаанбаатар

ТА МАНАЙ ҮЗЭСГЭЛЭН ОРОЛЦСOНООР: 

    - Шинэ дэвшилтэт технологитой танилцах

    - Дотоодын болон гадаадын компаниудтай ажил хэргийн холбоо тогтоох

    - Ашигтай гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой.

Үзэсгэлэн, хурлын бүртгэл эхэлсэн тул та доорх утсаар холбогдоно уу.

Tel: 7000-9393, 7000-1315, 9420-4000, 8615-1540

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.tim.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top