“Та биднийг хамгаалагч” хэмээн хүүхдүүд дуу хоолойгоо хүргэлээ

2017 оны 04 сарын 11

Замын цагдаагийн албанаас /2017.04.10/ “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дэх жилдээ амжилттай зохион явууллаа.

Арга хэмжээнд Ерөнхий боловсролын 5-р сургууль, 62-р сургууль, 2-р сургууль зэрэг 10 гаруй сургуулийн 200 орчим сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж, хүүхэд өртөж буй зам тээврийн осолд олон нийтийн анхаарлыг хандуулах, түүнтэй тэмцэх зорилгоор өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ.

Өдөрлөгт оролцож буй багачууд "Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой”, “Эрүүл иргэн баймаар байна", “Бид мөрөөдөлдөө хүрмээр байна”, “таны машин төсрөөр хийгдсэн харин би бол үгүй”, “Та биднийг хамгаалаач” хэмээн уриаллаа.

Мөн автомашинд хүүхдийг зөв тээвэрлэх, хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалан “Doctor автосүлжээ” ХХК, “Porshe Улаанбаатар” ХХК-уудтай хамтран эцэг, эхчүүдийн дунд уралдаан тэмцээн зохион явуулж, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг болох хамгаалах суудал, суудлын дэр, ном, сэтгүүл зэргээр шагнасан юм.

Тус арга хэмжээнд оролцогч хүүхэд багачуудын дунд “Томчуудад хүргэх миний захидал” захидалын уралдааныг зохион явуулж, зам хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох “Сурагчийн ном” зөвлөмж, “Би өөрөө” сэтгүүлүүдийг бэлэглэв.
Мөн “Авторадио 96,3” жолооч, зорчигч нарт зориулан Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг 15-20 минут тутам хүргэж, Mobicom, G-Mobile, Skytel-ийн хэрэглэгч нарт “Анхааруулга мессеж” хүргэлээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилладаг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Doctor автосүлжээ” ХХК, “Porshe Улаанбаатар” төв, Сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн төв ТББ, Үүрэн холбооны оператууд мөн арга хэмжээнд оролцож дуу хоолойгоо олон нийтэд хүргэсэн сурагч багачууд, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа талархсанаа илэрхийлье.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top