Шатахуун түгээх станцаас дээрэмдсэн мөнгөө үрж амжаагүй байжээ

2017 оны 04 сарын 11

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. Тодруулбал, ШТС-ийг хоёр этгээд дээрэмдсэн банйа.

Тэдгээр залуус шатахуун цэнэглүүлэх дүр эсгэн машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөгийг нь дээрэмдээд зугтсан байна. Түгээгч Х цагдаад тэр даруй дуудлага өгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайж гэмт этгээдүүдийг энэ сарын 08-нд гэрээс нь баривчилжээ.

Одоогийн байдлаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 18, 19 настай хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байна. Тэд мэдүүлэг өгөхдөө урьдаас төлөвлөж хэд хэдэн газрыг судалсан байсан гэдгээ хэлжээ.

Түүнчлэн сэжигтэн этгээдүүд дээрэмдсэн 400 мянган төгрөгөө үрж амжаагүй байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top