Амиа хорлосон охидын нэг нь хойд ээжтэйгээ таарамжгүй байжээ

2017 оны 04 сарын 11

"TUUL ONE" хотхоны орцны цонхноос хоёр охин үсэрч, амиа хорлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан охид 16, 17 орчим настай, ахлах ангийн сурагчид байсан байна.

Тэд 16 давхар байрны 14 давхрын орцны цонхоор үсэрч ийн амиа алджээ. Охидын хувьд "TUUL ONE" байранд амьдардаггүй бөгөөд тухайн өдөр амиа хорлох зорилготой ийшээ орсон байж болзошгүй юм байна.

Мөн хоёр охины нэгийнх нь ар гэр асуудалтай байсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, аав ээж нь салснаас болж хоёр талд амьдардаг байсан охин хойд ээжтэйгээ таарамжгүй харилцаатай болсон аж. Улмаар гэртээ харихгүй хэд хоног гадуур явсан гэх бөгөөд ар гэрийнхэн нь хайсны эцэст олсон байна. Гэтэл дахин алга болсон гэх бөгөөд ингэж явахдаа амиа хорлосон бололтой. Охид дунд сургуулийн ахлах бүлгийн нэг ангид сурч байсан байна... Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top