Рэппер Will.I.am ирээдүйн Стив Жобс болохоор шийджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

“Intel” корпораци бүтээгдэхүүний шинэчлэлтийг хариуцсан захирлаараа  Black Eyed Peas хамтлагийн ахлагч Will.I.am-ийг томилжээ. Талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж энэ тухайгаа зарласан байна. Компьютерийн технологийн “аварга загас” Грэммийн долоон удаагийн шагналтантай нэлээд хэдэн жилийн гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун байгаа аж. Will.I.am хэвлэлийн бага хурлын үеэр хамтрагчдаа зориулан хэд хэдэн шинэ дуу зохиох болно гэж хэлэхэд хэн ч гайхсангүй, харин шинэ загварын смартфон, нөүтбүүк хийх ажилд оролцоно гэхэд бүгдийн нүд орой дээрээ гарсан гэнэ.    

Корпорацийн дэд ерөнхийлөгч Дебора Конрадын хэлснээр, Will.I.am –ийн шинэлэг санаа, орчин үеийн залуусын хэв маягт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ус агаар шиг хэрэгтэй юм байна.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(124.158.94.39) 2017 оны 04 сарын 12

niga notebook hiih ni de niga nuud neg hesegtee l avch show hiine de

0  |  0
Top