Сэжиггүй байсан ч шууд шалгах эрхээр зэвсэглэсэн цагдаа хүний эрх зөрчиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

Европын зөвлөлийн Парламентын ассамблей хүний эрхийг зөрчдөг Европын улсуудыг нэрлэлээ. ЕЗПА дээрх орнуудыг төрийн тогтолцооны буруу хэлбэртэй гэж тодорхойлжээ.

Болгар, Грец, Итали, Молдав, Польш, Румын, Турк, Украин, ОХУ дээрх тодорхойлолтод багтсан байна. Мөн Хүний эрхийн Конвенцид нэгдсэн атлаа дотоод зохион байгуулалт нь зөрчилддөг орнуудаар Албани, Армен, Азербайджан, Босни, Герцеговин , Гүрж, Серб улсуудыг нэрлэжээ. ОХУ-д саяхан батлагдсан “Цагдаагийн тухай” хууль хүний эрхийг шууд зөрчсөн явдал болсон гэдгийг илтгэлд цохон тэмдэглэсэн байна.

Д.Медведевийн санаачилсан уг хуульд цагдаа нар сэжигтэй хүнийг шалгадаг байсныг сэжигггүй байсан ч шууд шалгах эрхтэй болгож өөрчилсөн заалт орсон юм. Европын улсуудад хүний эрхтэй холбогдсон 126200 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 34400 нь ОХУ-д ноогдож байгаа бөгөөд ихэнх нь гомдол гаргагчийн эсрэг талд шийдэгджээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 13

oros oron zerleg buduuleg dundad zuunaaraa baigaa gants uls daa.evropod orosuud nudend orson hog bolson gene.

0  |  0
Орос дарангуйлд байд(150.129.143.116) 2017 оны 04 сарын 12

Орос бол хамжлагат ёсноосоо салаагүй улс гэж нэртэй улс төрчид тодорхойлдог бүхнийг дарга нар шийдэх ёстой гэж манайхан шиг хүлцэнгүй хандаж улс төрийн идэвхгүй ханддаг учраас тэгэж тодорхойлдог. Орос ерөнхийлөгч тойрсон авилгалч дарангуйлалтай улс шүү дээ сая болсон нийтийг хамарсан жагсаал нотлосон

0  |  0
Top