Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай энэ сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийн талаар ярилцжээ.
Түүнчлэн Иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын Газар
Сэтгэгдэл ( 4 )